Sacramento Kings баг төвийн тоглогчоо гэмтэлд алджээ


Sacramento Kings багийнхан энэ улирлын өмнөх тоглолтуудад 1 ялалт 2 ялагдал хүлээгээд байсан бөгөөд өнөөдөр ээлжит ялалтаа авсан ч төвийн тоглогчоо гэмтэлд алдсан байна.
Sacramento Kings багийнхан энэ улирлын өмнөх тоглолтуудад 1 ялалт 2 ялагдал хүлээгээд байсан бөгөөд өнөөдөр ээлжит ялалтаа авсан ч төвийн тоглогчоо гэмтэлд алдсан байна. Тэдний эгнээнд энэ жилээс нэгдэх болсон Гайтийн легионэр Samuel Dalembert өнөөдөр Warriors-н эсрэг хийсэн тоглолтонд гэмтэл авсан нь тогтоогджээ. Тэрээ зүүн хөлийн цавиныхаа булчинг гэмтээсэн бөгөөд ойролцоогоор 4-6 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон байна. Өдгөө 29 настай Dalembert 2001 оны draft-н №26-р сонгогдон Philadelphia 76ers багт очсоноосоо хойш тасралтгүй 8 улирлыг үдсэн бөгөөд 354 тоглолт дарааллан тоглосон амжилтаараа NBA-н түүхэнд 3-т орох урт, идэвхтэй формыг үзүүлсэн нэгэн юм. Өнгөрсөн жил Andres Nocioni, Spencer Hawes нараар солигдон Kings-н бүрэлдэхүүнд ирсэн түүнийг одоо шинэ тоглогч DeMarcus Cousins орлон тоглохоор болж байна. Энэ ч өөрийгөө харуулах том боломж шүү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment