Арсеналын домогт дасгалжуулагч Арсен Венгер сүүлийн арван жилийн дэлхийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдээд байна.
Сүүлийн арван жилийн шилдэг дасгалжуулагчийн шагналд Манчестер Юнайтедын Сэр Алекс Фергюсон, Реалын дасгалжуулагч Жозе Моурниньо нар Арсен Венгертэй тун ойрхон санал авсан нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Түүх Статистикын албанаас гаргасан мэдээнд дурдагдсан байна. Тус албанаас гаргасан мэдээгээр Арсен Венгер 156 оноо, Фергюсон 148 оноо, Моуриньо 135 оноо авчээ.
Францын домогт дасгалжуулагч энэ оны төгсгөлд Дэлхийн хөлбөмбөгийн гала тоглолт дээр энэхүү нэр хүндтэй шагналаа гардаж авах юм байна.
Хэдийгээр Арсен Венгер оны шилдгээр өмнө нь тодорч байгаагүй ч жил болгон оны шилдэг дасгалжуулагчид дээгүүр байр эзэлдэг тогтвортой амжилт болон залуу тоглогчдын авьяасыг нээж чаддаг хосгүй чадварынхаа ачаар сүүлийн 10 жилийн шилдэг дасгалжуулагч боллоо гэж Түүх Статистикын албанаас гаргасан мэдэгдэлд дурдагджээ.
“Их буучдын” ахлагч Сеск Фабрегас, залуу хагас хамгаалагч Жэк Вильшер нар өөрсдийн Твиттер хуудсаараа дамжуулан дасгалжуулагчдаа баяр хүргэсэн байна.
Фабрегас: “Сүүлийн арван жилийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдсэнд баяр хүргэе ноён Арсен Венгер! Энэ бол гайхалтай амжилт. Бид танаар бахархаж байна” гэж Твиттертээ бичжээ.
Жэк Вильшер: “Гайхалтай. Боссдоо баяр хүргэе. Түүнтэй өдөр болгон ажиллах гайхалтай байдаг юм шүү” гэж Твиттертээ бичжээ.
Францын домогт дасгалжуулагч энэ оны төгсгөлд Дэлхийн хөлбөмбөгийн гала тоглолт дээр энэхүү нэр хүндтэй шагналаа гардаж авах юм байна.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment