Энэ жилийн цагаан сарын мэндчилгээ

 Цагаан сарын ерєєл
Ум сайн амгалан болтугай
Энх сайн жаргалан болтугай
Сар шинийн баярт
Сайн мэндийн бэлэгт
Хадаг самбайгаа алдлуулан
Хаш хєєргєє солилцон
Азай буурал настантайгаа золгон
Айл саахалт олонтойгоо шинэлцгээн
Айлчин гийчнээ зочилж
Аялгуу дуугаа єргєж
Баяр хєєртэй найрлаж байгаа энэ vед
Эрхэм олон та бvхний
Буян хишиг чинь
Будаан ширхэг шиг аривжиж
Їр угсаа чинь дэлгэрч яв
Їйлс бvхэн чинь бvтэж яв
Эрх жаргалыг эдэлж яв
Энэ насандаа эрдэмтэй яв
Таван хошуутаа єсгєж яв
Тансаг амьдралаа єєдлvvлж яв
Аав ээжээ єргєж яв
Ахас захасаа хvндэлж яв
Анд нєхєддєє тусалж яв
Айл саахалттайгаа найртай яв
Аж амьдралдаа баян яв
Амар сайхан жаргаж яв
Агаарын мандмал наран шиг
Арван тавны саран шиг
Арчаад тавьсан толь шиг
Атар газрын цэцэг шиг
Униарт ойн буга шиг
Уулын догшин барс шиг
Уяхан дуутай болжмор шиг
Цээлийн нуурын загас шиг
Цэцгийн ганган дэлбээ шиг
Їvрийн гэрэлт цолмон шиг
Єєдєє бадамлах гал шиг
Єдєр болгон єєдлєн мандаж
Єнгєжин залуужин явахын
Єлзийтэй сайхан ерєєлийг
Єєд єєд нь дэвшvvлэн
Урт насалж
Удаан жаргахыг
Ахан дvvс та бvхэндээ
                                                                                        Айлтган мэдvvлье.

                                  Цагаан сарын ерєєл бэлгийн vг
-Урт насалж
Удаан жарга

-Сайн явж
Санаагаараа жарга
Энх явж
Мєнх жарга

-Тєрдєє тvшиг бол
Тvмэндээ гэр бол

-Эзэн тєрдєє шударга яв
Эд буян тэгш яв

-Араар дvvрэн адуутай бол
Хотоор дvvрэн хоньтой бол
-Буурал болж
Буян хадгал

-Yр ачийнхаа сайныг vз
Yрээ дааганыхаа хурдыг vз
-Ач гучаа vзэж
Арав хорин худтай бол
-Тэнгэр vзэж
Тэгш жарга
-Зуу насалж
Зургаадай таяг тул
-Мєргєсєн толгой чинь мєнхєрч
Мєнгє зоосоор элбэг яв
-Нар мэт мандаж
Навч мэт дэлгэрч яв
-Он мэт тэгш
Од мэт гэрэлтэй
Тємєр мэт бат
Тєв сайхан жаргаж яв
-Эзний хишигт багтаж
Эрдэнийн шан хvрттvгэй
-Жил ирэхэд зэрэг нэмж
Он ирэхэд отго нэмж яв
/албаны хvнд/
-Загал хvлгээ гаднаа уя
Засаг тєрєє тєв барь
/ноёд тvшмэлд/
-Хайчлах чинь торго
Хагалах чинь шар тос
/бvсгvй хvнд/
-Хийморь цогоо мандуулж
Хишиг буянаа тогтоож яв
-Адуу малаар хотоо дvvргэ
Ач vрээр гэрээ дvvргэ

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment