Toli 5 татах

NBA-н оддын "согтуу" зургуудаас...











Steve Nash / Dirk Nowitzki

Michael Jordan

Реппер Gee оны “Freedom of speech” шагнал хүртлээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр боллоо. Ардчилсан Залуучуудын Холбоо шинэ жилийн баяраараа Монголд анх удаа “MIND AWARDS 2010” буюу оюун сэтгэлгээний оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Монголд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, соёлын бүтээлүүдийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэхийг тулд “MIND AWARDS 2010”-г зохион байгуулав.

“MIND AWARDS 2010” хэд хэдэн зүйлээрээ онцлог байсан. Юун түрүүнд оны шилдэг улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн гэсэн уламжлалт номинацаас татгалзсан явдал. Харин үүний оронд оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх ажилд хувь нэмрээ оруулж буй залуучуудыг шагнаж урамшууллаа. Хоёрдугаарт ямар нэг улс төрийн шалгуур, намын харьяаллаас үл шалтгаалан шагналын эздийг тодруулсан явдал нь бусад залуучуудын байгууллагад үлгэр дууриалал болохуйц алхам байлаа.

Зохион байгуулагчдийн зүгээс энэхүү ёслолын ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон явуулна гэдгээ амлаж байсан юм.

ОНЫ “GEGAMIND”

Олон улсын математикийн олимпиадад  өндөр амжилт үзүүлж, хүрэл медалиар шагнагдсан МУИС-ийн I курсийн оюутан Ц.Ивээлийг энэ оны “GEGAMIND”-р тодруулан цом, 500.000 төгрөгөөр шагналаа. Олон олон гегагаар хэмжигдэх оюун ухаант залуусыг цаашид энэ шагналаар жил бүр урамшуулж байх юм байна.

ОНЫ “ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” –НИЙ ЭЗЭН / FREEDOM OF SPEECH

Ардчилсан нийгмийн эрх чөлөөт иргэний салшгүй нэг эрх нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх мөн. Иймээс оны шилдэг “FREEDOM OF SPEECH” шагналаар Ардчилсан Залуучуудын Холбооны зүгээс 2 хүнийг шагнасан юм.

Шагналын эздээр үнэн үг, нийгмийн болох бүтэхгүйг шүүмжилсэн өөрийн уран бүтээлүүдээрээ хүүхэд, залуучуудыг байлдан дагуулж буй реппер GEE, Монголын Лектор Төвөөс зохион байгуулдаг Монголын илтгэх ур чадварын хамгийн том тэмцээн “АГГОН V”-ын ялагч, Монголын Залуучуудын Холбоо,  Монголын Лектор Төвөөс зохион байгуулсан “Оюуны олимп” тэмцээний 2-р байрын шагналт Б.Пүрэвсүрэн нар шалгарч,  тус бүр 500.000 төгрөгөөр шагнагдсан юм.

Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ чадамгай ашиглаж чадвал танд ч бас шагналын эзэн болох боломж бий.

ОНЫ “ЭХ ОРНЫ БАХАРХАЛ”

2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэг,  “National Geographic” нийгэмлэгээс 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтэнээр тодруулсан М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулан улмаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж байгаагийнх нь төлөө “ЭХ ОРНЫ БАХАРХАЛ”- аар тодрууллаа. Гадны олон орон Монголыг үлэг гүрвэлийн гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггvй сэтгэхvйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг гэнэ.

ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА

Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг зоригтой тэмцэж байгаагийн нь төлөө ЛГБТ (лесби, гей,бисексуаль, трансжендер) төв байгууллагыг оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” байгууллагаар шалгаруулан өргөмжиллөө.

Gee feat Desant – V6 3 (Шинэ клип)

Click Click Boom болон Gangsta Service бүлгийн ахлагч нар болох реппэр Жий болон Дэсант нарын шинэхэн дуу болох V6 бүлгийн 3 дахь дууны шинэхэн клипийг хүргэж байна. Өмнө нь Жий болон Дэсант нар бүлгээрээ болон Ариука нар дуулсан бол энэ удаад мөн адил Жий, Дэсант нар маань хүргэж байна. Ингээд дуу болон дүрсний өндөр чанартайгаар хүлээн авна уу.


 

Predators DVDRip 2010 Татах

Найруулагч: Nimrod Antal

Продюсер: Robert Rodriguez, John Davis, Elizabeth Avellan

Зохиолыг бичсэн: Michael Finch, Alex Litvak

Дүрүүдэд: Adrien Brody, Laurence Fishburne, Topher Grace, Alice Braga, Danny Trejo

Хөгжмийн зохиолч: John Debney

Зураглаач: Gyula Pados

Албан ёсны нээлт: 2010 оны 7 сарын 9

Үргэлжлэх хугацаа: 107 минут

Төсөв: $40 сая

Нийт ашиг: $126,248,813

IMDb: 6.6 / 10



20th Century Fox - ийн бүтээл болох " Араатангууд " хэмээх онц сонирхолтой киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү 2010 онд бүтээгдсэн кино нь 5 дах цуврал нь болж гарсан билээ. Энэ цувралаас өмнө 1987, 1990, 2004, 2007 онуудад тус тус гарч байсан юм. Хэмжээний хувьд 700 мб.



Кинонд: Royce шөнө дунд ой модон дотор биендээ шүхэртэй сэрнэ. Түүнтэй хамт яг адилхан ирсэн бүлэг хүмүүс байна. Үүнд: хар тамхиний наймаачин Cuchillo, Spetsnaz - ийн цэрэг Nikolai, Израйлийн хамгаалалтын хүчний мэргэн буудагч Isabelle, Олон улсын тэргүүн цэргийн офицер Mombasa, Yakuza Hanzo, эмч Edvin нар байна. Edvin - ээс бусад нь цэрэг ба мэргэжлийн алуурчид. Тэд хэдийгээр хаана, яаж энд ирснээ мэдэхгүй байгаа хэдий ч учрыг олохоор Royce - тэй нэгддэг.
       Татах линк:
http://download1079.mediafire.com/u281y6810fwg/o65ho5y9ho1m01h/Predators+DVDRip.part1.rar
http://download1073.mediafire.com/gtmbstnp49wg/woeiwxg8roe8api/Predators+DVDRip.part2.rar
http://download946.mediafire.com/va95a6glvhlg/88t4ig1h8qim2u6/Predators+DVDRip.part3.rar
http://download1080.mediafire.com/rcn8ohma86rg/xi548dy98hl9b1o/Predators+DVDRip.part4.rar

Та аль талаараа илүү мэдрэмжтэй вэ?

Та чихээрээ дурладаг уу, нүдээрээ дурладаг уу? Аль эсвэл зөөлөн шүргэлт, дотно тэврэлт сэтгэлийг тань хөдөлгөдөг үү? Аль тал дээр илүү мэдрэмжтэй болохоо доорх сонжооноос мэдээрэй.
1.Чийрэгжүүлэх танхимд хичээллэж байхдаа таны анхаарал юун дээр хамгийн их төвлөрөх бол?
а. Хажуу талд хүндрүүлэгч өргөж байгаа халуухан залууд.
б. Чихэвчний хөгжимдөө хийсэн шинэ дуунууддаа.
в. Дасгал хийх тоолонгоор булчин минь чангарч байгаад.

2.Хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас юуг нь илүү тод санадаг вэ?
а. Очиж байсан газруудаа.
б. Аав ээжийнхээ хэлдэг байсан үгийг.
в. Хөнжилнийхөө зөөлөн үнэрийг.

3.Сексийн дараа та яах дуртай вэ?
а. Хамтрагчийнхаа нүцгэн биеийг илж таалах.
б. Хайр сэтгэлийн талаар гэгээхэн яриа өрнүүлэх.
в. Чимээгүйхнээр бие биедээ эрхлэх.

4.Хамт ажилладаг нэгэн эр ойрдоо таны дургүйг их хүргэж байгаа. Яг юу нь таныг ундууцуулах бол?
а. Бялдууч хуурамч инээмсэглэл нь.
б. Бохио чанга чанга зажлах нь.
в. Хөлстэй гараараа хүрэх нь.

5.Таны унтлагын өрөө ямар байх ёстой вэ?
а. Цэвэрхэн.
б. Нам гүм.
в. Тохь тухтай.

6.Удаан уулзаагүй найзтайгаа уулзаад, түүний сэтгэл санаа тавгүй байгааг юугаар нь мэдэх вэ?
а. Нүднийх нь харцаар.
б. Хоолойных нь өнгөөр.
в. Тэврэхэд хөндий байдлаар нь.

7.Хайртаасаа хол байхдаа тэсэлгүй хийдэг үйлдэл?
а. Facebook лүү нь орж зургийг нь үзэх.
б. Зүгээр л мэндлэхийн тулд утас руу нь залгах.
в. Бие биенээ тэврэхэд төрдөг байсан мэдрэмжээ санагалзах.

А хариулт олон бол-Та харааны тал дээр илүү мэдрэмтгий.
Та ихэвчлэн нүдээрээ дурладаг. Ямар ч юмны харагдах байдлыг илүүд үзэх гээд байдаг талтай. Мөн бусдын нүдэнд ямар харагдаж байгаа талаараа үргэлж санаа тавьдаг. Хайртынхаа нүд рүү ширтэлцэх дуртай, мөн хүний нүд рүү харж ярьдаг. Учир нь таны сэтгэлийг үгнээс илүү дотночилсон харц хөдөлгөдөг. Тиймээс хэн нэгэнд таалагдъя гэвэл өөрийнхөө харцаар санаа бодлоо илэрхийлэх хэрэгтэй.

Б хариулт олон бол-Та сонсголын тал дээр илүү мэдрэмтгий.
Та чихээрээ дурладаг. Аятайхан аялгуутай дуу ухаан санааг тань цэгцэлж, хүнээс сонссон сайхан үг танд урам өгдөг. Хүнтэй дотно харилцаа үүсгэхэд танд ярилцах их чухал. Та дуутай сексийг илүүд үзэж, чихэндээ хайрын үг шивнүүлэх дуртай нэгэн.

В хариулт олон бол-Та хүрэлцэхүйн тал дээр илүү мэдрэмтгий
Та их тачаангуй юм. Хайртыгаа илж таалан сэрлийг нь хөдөлгөх тал дээр таниас илүү хүн үгүй. Мөн та өөртөө таалагддаг, таатай санагдсан хүнийхээ мөр эсвэл гаранд нь хүрч ярих дуртай. Зөөлөн диван, сэвсгэр дэрэн дээр унтахыг илүүд үздэг. Мөн бүтэн биеийн иллэгэнд

Төмөр туулай жилд бичин жилтний санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ

Хулгана жил
Ашиг орлого арвин жил гарлаа
Хулгана жилтний амьдрал туулай жилд тогтворжино. Албан тушаал дэвшихэд хамгийн таатай үе ирлээ. Гэхдээ та тэвчээртэй байж ажил төрөлдөө анхаар. Бүх талаар өөрийгөө боловсруулан, дээш ахих бүхий л боломжийг судла. Ажил бизнест бие сэтгэл хүч чадлаа дайчлах төдийгүй материаллаг зардал гаргах шаардлагатай болох байх. Гэвч хамгийн гол нь мэргэжлийн ур чадвар, мэдлэг гэдгийг бүү март. Сайн түнш олбол ашиг орлоготой ажиллах боломжтой. Санхүүгийн хувьд хувь хүртэх магадлалтай. Арвич хямгач хулгана жилтэнд чухам ийм л бодит амжилт хэрэгтэй дээ. Уран бүтээлч хүмүүс өөдрөг үзлийнхээ ачаар мөрөөдлөө хэрэгжүүлж зохих үр дүнгээ хүртэнэ.
Ажил үйлсийн хувьд та 4,10,11 дүгээр саруудад хамгийн азтай байна. Энэ жил шинэ сонирхолтой танилуудтай учрах нууц авъяас билэг болон ур чадвараа хөгжүүлэхэд таатай. Амрагийн явдал нэн романтик байна. Ялангуяа 7-8 болон 12 дугаар сарын сүүлийн хагаст мөн 2012 оны нэгдүгээр сард оргилуун хайр сэтгэлдээ умбан хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болно. Энэ жил та амьдралын эрч хүчээ нөхөн сэргээж чадна. Спортоор хичээллэж биеэ зөнд нь орхихгүй бол гэнэтийн нөхцөл байдалд ч хүчтэй байх болно.
Анар чулууг хэьэвчиндээ авч яв. Цахирмаа цэцэг гэртээ тавь.

Үхэр
Хэрэгтэй газраа байвал ханьтайгаа учрана
Та энэ жил юуны өмнө баримтлах жанжин шугам, чиг хандлагаа зөв тодорхойл. Энэ нь өнгөрсө онд дуусгаагүй үлдээсэн ажлуудаа гүйцээхэд тустай. Гэхдээ ажил төрлийн хувьд 7 дугаар сар хүртэл зарчмын өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй. Чухам энэ сар л бүхнийг тодорхойлж эргэлтийн үе болно. Туулай жил аливаа дэвшил өсөлтөд ээлтэй. Иймээс таны хувьд хамгийн азтай сарууд нь 10,11. Харин амжилт багатай нь 4 сар.
Хайр сэтгэлийн асуудал 3 сарын 10-наас тэргүүн эгнээнд тавигдана. 2,3,9 дүгээр саруудад сонирхолтой ашигтай хүмүүстэй танилцана. Зарим харьцаа найдвар бэлэглэсэн романтик болзоогооро үргэлжилнэ. Танд гэрлэх санал тавьж магалгүй. Ганц бие үхэр хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа байж чадвал удаан хүлээсэн онцгой нэгэнтэй учрах тавилантай. Харин заяаны ханиа олсон үхэр жилтэн гэр бүлийн харьцаагаа улам бэхжүүлнэ. Та зөв хооллож сур. Мөн спортоор хичээллэж цэвэр агаарт аль болох их цагийг өнгөрөө. Ажил амралтаа зөв хуваарилан зохион байгуулах нь бие сэтгэлийн хүчээ сэлбэхэд тустай. Аквамарин чулууг хар торгоны өөдсөнд боож биедээ авч явбал ажил бизнест тустай, мөн урвалтаас сэргийлнэ. Хөндлөнгийн хүнд харуулж болохгүй.

Бар жил
Албан тушаал дэвших боломжтой
Эрэлхэг сэргэлэн шаламгай бар жилтний хувьд туулай жил бүхэлдээ эерэг байна. 2011 онд та эрс шийдэмгий авирлаж, эцсийн дүгнэлт шийдвэрийг гаргаж хариуцлага үүрэх болно. Бизнесийн хүрээнд гэнэтийн таатай бэлгээр дүүрэн бөгөөд ашиг орлого арвин байх магадлалтай. Зарим бар жилтэн албан тушаал дэвшиж чадна. Иймээс та одоохондоо аливаа ажил үйлсээ нягт төлөвлөж, хөрөнгө мөнгөө хэмнэлттэй ашиглахын тулд төсвөө нарийн тооцоол. Оршин суугаа газраа өөрчилж болзошгүй. Товчоор өгүүлэхэд энэ жил гэнэтийн олон өөрчлөлт хөгжил цэцэглэлтээр дүүрэн байна.
Хайр сэтгэлийн харьцаа 3 сараас эрчимжинэ. Ганц бие бар заяаны ханьтайгаа учирч гэрлэнэ. Харин гэр бүлтэй хүмүүс бие биеэ өмнөхөөсөө илүү ойлгож дотносно. 6-9 сарууд амрагийн харьцаанд хамгийн таатай. Цэвэр агаарт идэвхтэй амарч заншвал эрүүл мэнддээ санаа зоволтгүй. энэ үеэр та ашигтай шинэ танилуудтай болох магадлалтай. Харин амралтаа 5 эсвэл 8 сарын 15 наас 9 сарын 15 хүртэл авсан нь дээр. Индранил чулууг нэрийн хуудас эсвэл банкны карттайгаа цуг авч яв.

Туулай
Агуу их ололт дэвшлийн суурь тавигдана
2011 он туулай жилтний хувьд үнэхээр хийморьлог азын жил. Та одоо амжилтаа бага хэмээн чамлаж байгаа ч энэ нь ирээдүйн агуу их ололт дэвшлийн суурь болох юм.Ажил үйлс, бизнесийн хувьд ярих ч юм биш хүссэндээ хүрч чадна. Таны нийтэч зан бусадтай сайхан харьцах чадвар алтан дунджийг олж зөвшилцдөг урлаг албан тушаал ахихад хэрэг болно. Ер нь та 2011 онд шинэ сонголт хийж гарааны жилээ болговол Азын тэнгэр ивээнэ. 3-5 болон 10-11 сард ажил төрөл маш амжилттай байх бөгөөд эерэг өөрчлөлтүүд ар араасаа айсуй. Харин ирэх өвөл та дэвших магадлалтай. Тэр үеэр мөн мөнгө санхүүгийн салбарт бүх зүйл бүтэмжтэй цалин нэмэгдэх эсвэл гэнэтийн бэлэг мөнгөн орлого олно. Шинэ санаа, хобби, эрдэм шинжилгээний бүтээлээс санаанд оромгүй ашиг орно.
Хайр дурлалын хувьд 8,9,12 дугаар сар нэн чухал. Ганц бие туулай сонирхолтой шинэ танилтай болж улмаар түүнтэй эрчимтэй дотносох болно. Та энэ жил олон чухал шийдвэр гаргах учраас үе үе стресст өртөж, сэтгэл түгших магадлалтай. Энэ нь таны эрч хүч тамир тэнхээнд мэдээж нөлөөлнө. Иймээс сайн амарч болж өгвөл нөхөн сэргээх эмчилгээ тогтмол хийлгэ. Ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэгээс бүү татгалз. Сондгой тоотой сувд танд ээлтэй.

Луу жил
Хуучин төслүүд ашгаа өгч эхэлнэ
2011 он лууны хувьд өмнөх жилээс хавьгүй тааламжтай байна. Жаахан амиа бодох хандлагатай луу жилтэн 2010 онд олон үйл явдалтай учирч мэдрэлээ барсан билээ. Иймээс одоо түр амсхийж болно. Тэгээд ч санаа нэгт багийн хамт албан тушаалын шатаар итгэлтэй дээш өгсөх явц 2011 онд ч үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд эхэлсэн урт хугацааны эрдэм шинжилгээний болон оюуны өмчтэй холбоотой төслүүд одоо л материаллаг байдлаар ашгаа өгч эхэлнэ. 7,9,11 дүгээр сарууд ажил үйлсэд хамгийн бүтэмжтэй, азтай байна. Та энэ жил хуучин төлөвлөгөөгөө эргэн харж, чиг хандлагаа шинээр тодохойлж магадгүй. Оны эхний хагаст таны өөрийн үнэлэмж дээшилж, эргэн тойрны хүмүүсийн итгэл хүндэтгэлийг хүлээнэ. Түүнээс гадна энэ үеэр та аливаа төслийн ирээдүйн ашиг орлогыг бусад түншээс илүүтэй үнэн зөв тодорхойлж чадна.
Хайр дурлалын хувьд од эрхэс таны үзэл бодлынг хүрээг мэдэгдэхүйц тэлж өгөх болно. Оны турш та хэнтэй танилцахаа зөн совингоороо мэдэрнэ. Хайртай хүнтэйгээ бараг үргэлж хамтдаа байж чадах байх. Амрагийн асуудал 4,6,9,12 сарууд хамгийн тааламжтай.
Биеийн байдал жилийн турш өөдрөг сайн байна. Оюунлаг амьдралыг эрхэмлэ.4,5,9 сард амарвал хамгийн таатай.

Могой жил
Таны уриа бол төлөвлөлт, хэмнэлт
Могой жилтэн аливаад тууштай. Иймээс та өнгөрсөн онд нөхцөл байдлын улмаас төлөвлөснөө хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ бүхнээ 2011 онд гүйцээхийг ородох бололтой. Хүссэндээ ч хүрч чадна. Та амжилтанд харьцангуй хялбархан хүрэх бөгөөд гэхдээ анхаарлаа бүү хөндийрүүл. Энэ жил та өөрийн авъяас билгээ өөр өнцгөөс нээж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Есөн сард албан тушаал ахих хамгийн боломжтой. Иймээс та удаан хугацааны турш тэмүүлмсэн зорилгодоо хүрч чадна. Гэхдээ могой жилтэн хамаг хүч чадлаараа хичээн чармайх ёстой. Эс тэгвэл аз амжилтын хаалга удаан хугацаагаар хаагдаж болзошгүй.
2011 он санхүүгийн хувьд ирээдүйтэй. Хэрэв та төлөвлөлт хэмнэлт гэсэн уриан дор бүхий л үйлдэл алхмаа хийвэл энэ жил үнэхээ гайхамшигтай. Ажил үйлс 2,3,10 сард хамгийн азтай бүтэмжтэй. Хайр сэтгэлийн хувьд нэн тааламжтай. 3 сарын сүүлийн хагас болон 8,12 сард хувийн амьдралаа хүссэнээрээ зохицуулж чадна. Энэ жил та гэр орноо арчилж тордон ам бүлийнхээ хайр хүндэтгэлийг хүлээнэ. Хүлээн авалт элдэв арга хэмжээнд дуртайяа явж цэнгэнэ.
Эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавь. Хоолны дэглэм амьдралын зуршлаа өөрчилж эрүүл хэв маягийг эрхэмлэ. Индранил чулууг нэрийн хуудас эсвэл банкны карттайгаа цуг авч яв. Нил цэцгийн ажлын эсвэл унтлагын өрөөндөө тавь.

Морь
Хосгүй амрагтайгаа учрах магадлалтай
Та сэтгэл татам байдлаараа ойр тойрныхоо хүмүүсийг өөртөө татаж чадна. Олны анхаарлын төвд орж нэр хүнд тань ч өсөн нэмэгдэнэ. Найз нөхөд ойр дотныхон тань таныг хүндэтгэн хайрлаж ойртон шадарлахыг хүснэ. Тиймдээ ч 2011 оны туршид та аз хийморьтой байж, хамгийн зоримог мөрөөдлөө ч хялбархан биелүүлж чадах болно.
Ирж буй туулай жилд олдсон боломжийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд сонор соргог байхыг танаас шаардаж байна. 4,5,10,,11 сарууд албан тушаал ахих, илүү ирээдүйтэй бизнес эрхлэхэд таатай. Та энэ онд ашиг орлогоо өсгөхийг хүсч байгаа бол муугүй боломж гарч ирнэ. Тиймээс мөнгөө ухаалгаар өсгөж, зарцуулж сурах бүхий л боломжийг ашигла. Нийгмийн сонирхолтой амьдрал найз нөхдийн халуун дотно харилцаа 5-9 сар хүртэл мөн 10 сард илүүтэй ажиллагдана. Байгалийн сайханд чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хүсэгчид эртнээс хүсч мөрөөдөж байсан газар луугаа аялалд гараарай. Хэрвээ та хайр дурлалтайгаа учирсан бол 2011 онд энэ харилцаагаа хууль ёсны болгох боломжтой. Харин шинэхэн дурлагсад үйл явцыг түргэтгэх гэсний хэрэггүй. Яарвал даарна. 3,9,10 сард та өөрт таалагдах онцгой нэгэнтэй учрах магадлалтай. Хоолны дэглэм барих цитнессээр хичээллэхэд тохиромжтой.

Хонь
Сайн сайхны үүд хаалга нээгдэнэ
2011 оны эхэн үе өөдрөг үзэлтнүүдэд ээлтэй байна. Та ажил хайж эсвэл мэргэжлээ солих хүсэлтэй бол мөрөөдлөө биелүүлнэ. Сонирхолтой боломжуудыг алдахгүйн тулд өөрчлөлтөд бэлэн байж, хол ойрын сураг чимээнд чих тавь. Сүүлийн хэдэн жилийн турш та хангалттай зовлон бэрхшээл туулсан. Харин 2011 он энэ бүхний төгсгөл, өөдрөг байдал аз жаргал сайн сайхан бүхний эхлэл байх болно. Найз нөхдийн хүрээгээ тэлэх, сонирхолтой хүмүүстэй танилцахыг хүсэгчдийг жилийн турш аз ивээнэ. Учир нь энэ онд таны хувьд цаг хугацаагаар шалгагдсан найз нөхдийн тусламж дэмжлэг хэрэг болно. Бүтэлгүй, амжилтгүй гэдэг үг ард хоцорч, зөвхөн сайн сайхан бүхэн таны өмнө үүд хаалгаа нээнэ. Харин хайр сэтгэлтэйгээ хараахан учирч амжаагүй нэгний хувьд 2011 он дурлал шохоорхол сээтэгнгэлийн жил байна. Харин гэр бүлтэй хонинууд амьдралын сайн сайхныг илүү мэдрэх боломжтой. 2,8,9 сарууд романтик адал явдал уулзалт болзоогоор дүүрэн байх болно. Санхүүгийн хувьд 2011 он урьд жилүүдээс илүү амжилт аз хийморьтой байх нь. Олонх хонинууд бага зэрэг сул гартай байж, гэр орондоо үнэтэй эд зүйл худалдан авах эсвэл эртний мөрөөдлөө биелүүлэхээр аялалд гарах бололтой.

Бич жил
Төлөвлөгөө ар араасаа биелэх боломжтой
2011 онд хөгжилтэй, эрч хүчтэй бичнүүдийн хувьд санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, зорилго төлөвлөгөөнүүд нь ар араасаа биелнэ. Зохиолч урлагийн салбарт ажилладаг бүтээлч хүмүүст энэ жил илүү ээлтэй байна. Таны ажил хөдөлмөр зохих ёсоор үнэлэгдэх төдийгүй материаллаг байдал ч өсөн дэвжинэ. 2011 он танд хэд хэдэн гайхалтай боломжуудыг санал болгож байна. Та идэвх зүтгэл овсгоо самбаа сурч мэдсэн зүйлийнхээ ачаар томоохон амжилтанд хүрэх боломжтой. Хэрэв та ажил идэвхтэй эрж байгаа бол шинэ он таны өмнө таатай боломжуудыг нээж байна. Хамгийн гол нь ажил хэргийн саналуудад анхаарлтай хандаж, хянамгай бай. 2,9,11 саруудад албан тушаал өсөн дэвших боломж асар өндөр. Найз нөхөд гэр бүлийн хүрээнд болох аз жаргалтай дурсгалтай олон үйл явдал 2011 оны турш баярлуулах болнл. Хэрэв та амьдралынхаа ханьтай учраагүй яваа бол ирж буй туулай жил танд өөрт таалагдсан хэн нэгэнтэй учрах хэд хэдэн боломжийг олгож байна. Түүнчлэн үзэсгэлэн худалдаа сонирхож музей үзэх зэрэг урлаг соёлын арга хэмжээнүүд ч танд маш ашигтай нөхцлийг бүрдүүлж өгөх болно. Амьдралынхаа хэв маягт анхаарч шинэ стилийг оруулж ир. Фитнесээр хичээллэж хоолны дэглэм сахь.

Тахиа
Удирдан манлайлах чадвараа ашигла
Төмөр туулай жил тахиа жилтнүүдийн хувьд өмнөх жилээс харьцангуй тайван амгалан болох нь. Гэхдээ төрөлх ааш араншин дэврүүн зангаа хязгаарлаж, тэсвэр тэвчээртэй байж аливаад ухаалгаар хандаж сурах шаардлагатай байна. Албан ажил дээрээ хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь маш чухал бөгөөд зохион байгуулах удирдан манлайлах чадвараа ашигла. Энэ хүслээ гүйцэлдүүлэхэд 3,4,11,12 дугаар сарууд онцгой ээлтэй. Энэ үед таны амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх гэнэтийн үйл явдал болохыг сануулж байна. Таны нийгмийн болон хувийн амьрал 2011 онд харьцангуй тогтвортой харилцаа холбоо гүнзгийрсэн, тайван амгалан байх бөгөөд энэ нь сэтгэл санаанд ч таатайгаар нөлөөлнө. 3,7,8 саруудад таны нийгмийн амьдралд орох оролцоо нэмэгдэнэ. Гэхдээ та ойр дотны хүмүүстэйгээ харилцахдаа хэлэх ярихаа цэгнэ. Эс бөгөөс та хэтэрхий хатуу ширүүн үгээр тэднийгээ гомдоож зүрх сэтгэлийг нь шархлуулж мэдэхээр байна. Түүнчлэн гэр орондоо засвар хийх шинэ тавилга худалдаж авах зэрэгт багагүй мөнгө зарлагадах төлөвтэй. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж худалдаж авч буй зүйлийнхээ үнэ чанар зэрэгт анхаар.

Нохой
Үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой
Төмөр туулай жил хөдөлмөрч нохой жилтнүүдэд гайхалтай боломжийг олгож байна. Энэ оны хамгийн гол бэрхшээл таны хувийн амьдрал руу чиглэсэн байх бололтой. Харин ажил, бизнесийн салбарт таныг асар их амжилт хүлээж байна. 2011 он ганц бие нохой жилтнүүдийг аз ивээнэ. Тиймээс та амьдралынхаа ханийг хайж байгаа бол туулай жилд бүхий л боломжоо ашиглаарай. Ялангуяа 4,7,8,12 сарууд онцгой байна. 2011 онд албан тушаал ахиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Түүнчлэн мэргэжлийн хүрээн дэх нэр хүндээ өсгөхийн тулд санамсаргүй байдлаар өөрийгөө сурталчлах боломжийг бүү алд. Хамт олон тань танд итгэж, удирдлагынхаа хүндлэлийг хүлээнэ. Түүнчлэн энэ онд ар гэртээ анхаарал халамж үзүүлж, найз нөхөд, ойр дотныхонтойгоо санаа бодлоо хуваалцах нь чухал.
Туулай жилд нохой жилтнүүд гарз хохирол амсахаас болгоомжилбол зохилтой. Бүх зүйл зөв явагдаж байна гэдэгт итгэлтэй байхын тулд дор хаяж 2 удаа биечлэн шалгах хэрэгтэй. Хөдөлмөрч махруу хүмүүсийг аз ивээж энэ онд санхүүгийн байдлаа сайжруулна. Спортоор хичээллэж эрүүл мэнддээ онцгой анхаар.

Гахай
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн жил
Гахай жилтнүүд хүмүүстэй хөгжилдөж, найз нөхөд гэр бүлийхэнтэйгээ харилцахыг илүүд үздэг. Энэ онд ч тэд гэр бүл ойр дотныхныхоо урмыг хугалахгүй бололтой. Насны ханиа хайж байгаа хүмүүст энэ онд аз тохиож байна. Таныг шинэ танилууд, шинэ харилцаа хүлээж байна. Ялангуяа 4,7,10 сарууд хувийн амьдралд ээлтэй байна. Эл ордны ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учрах болно. Амьдралийнхаа ханийг найз нөхдийн болон гэр бүлийн хүрээнээс олох бололтой.
Гахай жилтнүүд энэ онд толгой өөд татах завгүй хөдөлмөрлөнө. Гэхдээ энэ хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй., та зохихшагнал урамшууллаа хүртэх болно. Хэрэв та ажлаа солих эсвэл албан тушаал ахихыг хүсч байгаа бол 2011 онд мөрөөдлөө биелүүлэх гайхалтай боломж байна. Гэхдээ өөрт олдсон боломжийг дээд зэргээр ашиглахын тулд маш хурдан шүүрч ав. 3,4,9 сарууд гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. 2011 онд гахай жилтнүүдэд гайхалтай мөчүүд олон тохиох боловч хоёр туулай араас зэрэг хөөх хэрэггүй гэдгийг сана. Хувийн хүсэл сонирхлыг ажил хэрэгтээ тусгахын зэрэгцээ бусдын эрх ашгийг ч харгалзан үзэхээ мартуузай. Тайван, өөртөө итгэлтэй байж зорилгодоо хүрэхээр тууштай зүтгэ.

Охин үрээ хайрла



Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Арьс цайруулах хялбар арга

Хаврын улиралд нүүрний арьс харлаж, сэвхтэх нь охид бүсгүйчүүдийн маань сэтгэлийг зовоосон асуудал болдог билээ. Нүүрээ цайруулах гэж байна гээд буруу иллэг хийх, хэт хүчтэй бvтээгдэхүүн хэрэглэх нь эргээд сөрөг нөлөө vзүүлдэг. Арьсыг үрчлээтүүлж, барзайлган бүр түлэх аюултай. Мөн хэн нэгнээс сонссон буруу зөвлөгөөнөөс болж арьсаа өвчлүүлэх тохиолдол элбэг байдаг. Ингээд та бүхэндээ гэрийн нөхцөлд гар доорх материал ашиглан арьсаа цайруулах энгийн зөвөлгөөг хүргэе. •Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.• Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих. • Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.• Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.• Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.
Мөн хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй
•Долоо хоногт нэг удаа цагаан хоолын өдөртэй байж хэвших•Хоол идсэний дараа алим эсвэл лийр тогтмол идэж байх•Өргөст хэмхийг өдрийн хоолон дээр байнга хэрэглэх•Бага үдэд нэг аяга тараг уух /унтахын өмнө биш/•Өтгөн хатдаг бол түүнийг хурдан засах арга хэмжээ авах•Гэдсээ угаах аргыг гэртээ хийж сураад сард нэг удаа угаах•Витаминаар баялаг, хэмжээгээр их биш чанартай хоол идэх•Сүү, цагаан идээг өдөр болгон хоолондоо хэрэглэж байх•Хангалттай сайн унтаж амрах, сэтгэл санаагаар өөдрөг явахДээрх зөвөлгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж хэвшвэл таны зүс царай гэрэлтэж, өнгөлөг, сайхан, цагаан харагдах аж.

Шоколадаар хийсэн гайхамшиг

                                                  Шоколадаар хийсэн гайхамшиг....

Dota 6.71b [DownloaD]

                                                                            Download

Энэ жилийн цагаан сарын мэндчилгээ

 Цагаан сарын ерєєл
Ум сайн амгалан болтугай
Энх сайн жаргалан болтугай
Сар шинийн баярт
Сайн мэндийн бэлэгт
Хадаг самбайгаа алдлуулан
Хаш хєєргєє солилцон
Азай буурал настантайгаа золгон
Айл саахалт олонтойгоо шинэлцгээн
Айлчин гийчнээ зочилж
Аялгуу дуугаа єргєж
Баяр хєєртэй найрлаж байгаа энэ vед
Эрхэм олон та бvхний
Буян хишиг чинь
Будаан ширхэг шиг аривжиж
Їр угсаа чинь дэлгэрч яв
Їйлс бvхэн чинь бvтэж яв
Эрх жаргалыг эдэлж яв
Энэ насандаа эрдэмтэй яв
Таван хошуутаа єсгєж яв
Тансаг амьдралаа єєдлvvлж яв
Аав ээжээ єргєж яв
Ахас захасаа хvндэлж яв
Анд нєхєддєє тусалж яв
Айл саахалттайгаа найртай яв
Аж амьдралдаа баян яв
Амар сайхан жаргаж яв
Агаарын мандмал наран шиг
Арван тавны саран шиг
Арчаад тавьсан толь шиг
Атар газрын цэцэг шиг
Униарт ойн буга шиг
Уулын догшин барс шиг
Уяхан дуутай болжмор шиг
Цээлийн нуурын загас шиг
Цэцгийн ганган дэлбээ шиг
Їvрийн гэрэлт цолмон шиг
Єєдєє бадамлах гал шиг
Єдєр болгон єєдлєн мандаж
Єнгєжин залуужин явахын
Єлзийтэй сайхан ерєєлийг
Єєд єєд нь дэвшvvлэн
Урт насалж
Удаан жаргахыг
Ахан дvvс та бvхэндээ
                                                                                        Айлтган мэдvvлье.

                                  Цагаан сарын ерєєл бэлгийн vг
-Урт насалж
Удаан жарга

-Сайн явж
Санаагаараа жарга
Энх явж
Мєнх жарга

-Тєрдєє тvшиг бол
Тvмэндээ гэр бол

-Эзэн тєрдєє шударга яв
Эд буян тэгш яв

-Араар дvvрэн адуутай бол
Хотоор дvvрэн хоньтой бол
-Буурал болж
Буян хадгал

-Yр ачийнхаа сайныг vз
Yрээ дааганыхаа хурдыг vз
-Ач гучаа vзэж
Арав хорин худтай бол
-Тэнгэр vзэж
Тэгш жарга
-Зуу насалж
Зургаадай таяг тул
-Мєргєсєн толгой чинь мєнхєрч
Мєнгє зоосоор элбэг яв
-Нар мэт мандаж
Навч мэт дэлгэрч яв
-Он мэт тэгш
Од мэт гэрэлтэй
Тємєр мэт бат
Тєв сайхан жаргаж яв
-Эзний хишигт багтаж
Эрдэнийн шан хvрттvгэй
-Жил ирэхэд зэрэг нэмж
Он ирэхэд отго нэмж яв
/албаны хvнд/
-Загал хvлгээ гаднаа уя
Засаг тєрєє тєв барь
/ноёд тvшмэлд/
-Хайчлах чинь торго
Хагалах чинь шар тос
/бvсгvй хvнд/
-Хийморь цогоо мандуулж
Хишиг буянаа тогтоож яв
-Адуу малаар хотоо дvvргэ
Ач vрээр гэрээ дvvргэ

Төрийн дайсан МУСК татах


Цагдаагийн ахмад Мөнхтөрийг гэртээ ирэхэд эхнэр нь алуулчихсан охин нь алга болсон байдаг. Мөнхтөрийг Түвшин сайдыг алахыг үл мэдэгдэх нэгэн утсаар шаардана. Эс бөгөөс барьцаанд авсан охиныг нь ална гэж сүрдүүлнэ. Мөнхтөр гарцаагүй байдалд орон сайдыг буудна. Хэдхэн цагийн өмнө цагдаа байсан хүн одоо төрийн сайдыг буудсан гэмт хэрэгтэн, “Төрийн дайсан” болно. Түүний эсрэг Монголын бүх хүчний байгууллага, тэр дундаа Тагнуулын байгууллага босно.

Чиний эзгүйд МУСК



Энэ кино 2008 онд гарсан бөгөөд жүжигчин Эба тоглосон болно.




















Спортынхон амжилт ололтоор дүүрэн хуучин оноо үдлээ

Монголчууд хэний ч өмнө нүүр улайхааргүй спортын ордонтой боллоо

Жагсаалтын хамгийн эхэнд Монгол Улсад баригдсан 5400 хүний багтаамжтай спортын ордон орж байна. Яармагийн дэнж дээр сүндэрлэсэн энэхүү шинэхэн ордонд Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээн явагдана хэмээн зар тарсан байсан ч хараахан ашиглалтанд орж амжаагүй байсан учраас хуучин ордондоо болсон. Гэхдээ энэ оны сүүлийн сард шинэхэн ордны нээлт болж спортынхон төдийгүй спорт сонирхогчдын магнай тэнийсэн юм. Спортын бүхий л төрлийг нэг дороос үзэхээр зай талбайтай энэ ордон ашиглалтанд орсноор манай улсад дэлхийн чанартай тэмцээн уралдаан зохион байгуулагдах боломж бүрдсэн. Нэг үгээр хэлбэл монголчууд хэний ч өмнө нүүр улайхааргүй спортын ордонтой болсон юм.
10 настай дэлхийн аврага

Грек улсад болсон Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 10 настай монгол охин дэлхийн аварга болсныг бас л онцлууштай. Ухаан орсон цагаасаа хойш шатартай нөхөрлөсөн ОУХМ Д.Номин-Эрдэнэ охин спортоор тууштай хичээллэвэл ямар үр дүнд хүрдгийг харуулсан. Бүр нарийвчилбал энэ амжилтаараа тэрбээр үе тэнгийнхэндээ бахархал үзүүлсэн юм. Хамгийн залуу бас шатрын анхны эмэгтэй дэлхийн аварга гэдгээр нь түүнийг спортын онцлох хүний нэгээр тодруулж байна. Ер нь өнгөрч буй бар жилд Монголын шатарчид “оюуны тулаанд” тун өндөр амжилт үзүүлсэн. Дэлхийн оюутны наадамд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, ОУХМ Б.Гүндаваа нар оролцож багаараа анхны алтан медалийг эх орондоо авчирсан нь бас л онцгой үйл явдал байлаа.
Хамгийн олон тамирчин илгээсэн тэмцээн

Гуанжоу буюу “Цэцэгт хот”-д болсон энэхүү тэмцээнд манай улс 222 тамирчнаа спортын 28 төрөлд илгээсэн нь оны онцлох үйл явдал байлаа. Иймолонтамирчингилгээнэ гэдэг нь найдвар тавьсаны илрэл. Харамсалтай нь манайхан эхэндээ тун тааруухан амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ гонсгойлгож байлаа. Гэвч оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр наадмын сүүлийн өдрүүдэд харин чамлахааргүй амжилт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл манай 222 тамирчны 16 нь эх орондоо медальтай ирсэн юм. Эдгээрийн ихэнх нь спортын топ төрөл гэгддэг бөхийнхөн байсан. Ялангуяа Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар алтан медаль авч Гуанжоуд оролцсон бусад тамирчдаа аварсан гэж хэлж болно. Манай улсад энэ жил хэд хэдэн дэлхийн чанартай тэмцээн болсон. Тэдгээрийн нэг нь боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Шинэ ордондоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна гэж байсан ч харамсалтай нь шинэхэн ордон ашиглалтанд орж амжаагүй. Үүнээс болоод хэд хэдэн орны боксчин тэмцээнд оролцох гэрээгээ цуцалсан гэсэн ч яриа гарсан. Гэхдээ ямартаа ч дэлхийн аварга ширэн бээлийтнүүд Монголд ирж рейнгинд хэрхэн тулалдгийг харуулсан. Харин дараагийн онцлох томоохон тэмцээн нь Азийн даамын аварга шалгаруулах тэмцээн. Монголчууд даамаар бас ч гэж чамгүй амжилт үзүүлж байгаа болохоор азийн аваргыг Монголд зохион байгуулсан нь энэ. Энэхүү тэмцээнд Монголын номер нэгдаамчин Г.Эрдэнэбилэг нарын дөрвөн даамчин оюун ухаанаа сорьсон юм. Аварга гэдэг хэзээд аваргаар байдаг гэдгийг тод жишээг Г.Эрдэнэбилэг Азийн наадмын тоглолтоороо харуулсан. Нэг үгээр хэлбэл тэрбээр дөрөв дэх удаагаа түрүүлснээрээ бас л онцлох хүний нэг болж чадсан юм.
Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчид Монголд өрөг тавилаа

Монголын шатрын спортын түүхэнд анх удаа Дэлхийн шатрын холбооны А зэрэглэлийн тэмцээн болох Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээн Монголд зохион байгуулагдсан нь бас л дуулиантай үйл явдлуудын нэг байсан. Найман орны 12 шилдэг шатарчид энэхүү тэмцээнд ухаан сорьсон. Тэдний дотор дэлхийн таван удаагийн аварга Гүржийн шатарчин Маяа Чибурданидзе, Болгарын их мастер, дэлхийн аварга Стефанова Антуанетта, Катарын их мастер Зу Чен нар багтсан байсан юм. Дэлхийн аварга тамирчидтай манай шатарчин их мастер Мөнгөнтуул өрөг тавьсан. Эх орондоо болж буй тэмцээнд нэлээд амжилт үзүүлнэ хэмээн түүнд монголчууд итгэл наидвар тавьж байсан ч тэрбээр дэлхийн аваргуудыг хараахан бараагүй.

Гэхдээ түүнд энэ тэмцээн асар их туршлага болсон юм. Хамгийн сайхан нь тэрбээр энэхүү тэмцээнд Энэтхэгийн их мастер Конерутай тавьсан өргөөрөө шатрын ертөнцөд шуугиан тарьсан. Тодруулбал түүний энэ өрөг шилдэг өрөг болжээ.
Их аварга зодог тайллаа

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюүгийн зодог тайлахаар шийдсэн шийдвэр энэ оны хамгийн дуулиантай үйл явдал байсан. Сумогийн ертөнцөд олон жил ноёлсон тэрбээр хятадын иргэнээс эх орноо өмөөрснийхөө төлөө ийм алхам хийхэд хүрсэн гэхээр даанч харамсалтай. Гэвч тэр монгол хүний шазруун зандаа хөтлөгдөн нулимс дуслуулан байж Сумогийн холбооны их хурал дээр буюу хоёрдугаар сарын дөрвөнд дэвжээгээ орхиж буй тухайгаа зарласан юм. “Өглөөний хөх луу” зодог тайлах ёслолынхоо үеэр “Бүх зүйлд баярлалаа, би явлаа” гэсэн нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн. 68 дахь Их аварга сумог орхин явснаас хойш сүмогийн үзэгчид цөөрсөн гэсэн яриа бий. Энэ нь ч ортой биз ээ. Сумо бөхийг сонирхолтой үзүүштэй болгодог байсан Их аварга харин 10 дугаар сард үс хөндөх ёслолоо хийж сумоч биш сумог дэмжигч жирийн иргэн болсон юм.

Олимпийн наадмын лого


2010, 2011 он солигдох мөчтэй зэрэгцэн ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге, “Рио 2016″ олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Артур Нузман, Бразилийн спортын сайд Орландо Силва,
Рио хотын дарга Эдуардо Паэс нар Рио хотын үзэсгэлэнт далайн эрэг дээр “Рио-2016″ олимпийн наадмын логог албан ёсоор дэлхий нийтэд танилцууллаа.
Он солигдох мөчийг далайн эрэг дээр өнгөрөөж буй сая сая хүмүүс энэхүү дурсгалт үйл явдлын гэрч болсон юм.
Олимпийн наадмын логог Татил компани урласан аж. Энэхүү логог зохиохын төлөө 139 агентлаг саналаа хүргүүлсэн гэнэ. Үүнээс 8 агентлаг шалгарч тусгай комисс эцсийн дүнг гаргажээ

Сайхан харагдах нууцаас


Хэрэв та дөчин настай бол: Энэ үед арьс үхжиж эхэлдэг. Таны нүүрэнд гүн үрчлээ сууж толбо ихэснэ. Хэрэв тийм бол нүүрний булчингийн хөдөлгөөнийг засах дасгал хийхийг зөвлөж байна.

Өглөө сэрээд нүдээ таваас зургаан секунд тас анина. Хоёр нүднийхээ голд дарж нүдээ бүтэн нээнэ.Энэ дасгалыг 8-10 удаа давтаж хийгээрэй. Хэдэн өдрийн дараа зовхи тань сайхан болсон байхыг та мэдрэх болно.
Та гучин настай бол: Нүүрээ савангаар бүү угаа учир нь энэ насны бүсгүйчүүдийн арьс маш их хуурайшдаг. Тиймээс арьсаа тогтмол сүүн шингэнээр цэвэрлэж тэжээл сайн өгч байгаарай. Хэрвээ арьс тань тослог бол долоо хоногт нэг удаа шавар маск, харин хуурай арьстай бол чийгшүүлэгч маск тавих хэрэгтэй.
Үсэндээ анхаар: Тасалгааны цэцэг услах тусам ургадаг. Таны үс мөн түүн шиг үргэлжийн тэжээл нэхэж байдаг эмзэг зүйл. Үсээ ургуулах гэж байгаа бол үснийхээ булцуунд тэжээл өгөх хэрэгтэй. Үүний тулд орой унтахынхаа өмнө үсээ модон самаар удаан самнавал булцуунаас ялгарах тос үзүүр хүртэл тарж үсний өнгө сэргэнэ.