Та чихээрээ дурладаг уу, нүдээрээ дурладаг уу? Аль эсвэл зөөлөн шүргэлт, дотно тэврэлт сэтгэлийг тань хөдөлгөдөг үү? Аль тал дээр илүү мэдрэмжтэй болохоо доорх сонжооноос мэдээрэй.
1.Чийрэгжүүлэх танхимд хичээллэж байхдаа таны анхаарал юун дээр хамгийн их төвлөрөх бол?а. Хажуу талд хүндрүүлэгч өргөж байгаа халуухан залууд.
б. Чихэвчний хөгжимдөө хийсэн шинэ дуунууддаа.
в. Дасгал хийх тоолонгоор булчин минь чангарч байгаад.
2.Хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас юуг нь илүү тод санадаг вэ?
а. Очиж байсан газруудаа.
б. Аав ээжийнхээ хэлдэг байсан үгийг.
в. Хөнжилнийхөө зөөлөн үнэрийг.
3.Сексийн дараа та яах дуртай вэ?
а. Хамтрагчийнхаа нүцгэн биеийг илж таалах.
б. Хайр сэтгэлийн талаар гэгээхэн яриа өрнүүлэх.
в. Чимээгүйхнээр бие биедээ эрхлэх.
4.Хамт ажилладаг нэгэн эр ойрдоо таны дургүйг их хүргэж байгаа. Яг юу нь таныг ундууцуулах бол?
а. Бялдууч хуурамч инээмсэглэл нь.
б. Бохио чанга чанга зажлах нь.
в. Хөлстэй гараараа хүрэх нь.
5.Таны унтлагын өрөө ямар байх ёстой вэ?
а. Цэвэрхэн.
б. Нам гүм.
в. Тохь тухтай.
6.Удаан уулзаагүй найзтайгаа уулзаад, түүний сэтгэл санаа тавгүй байгааг юугаар нь мэдэх вэ?
а. Нүднийх нь харцаар.
б. Хоолойных нь өнгөөр.
в. Тэврэхэд хөндий байдлаар нь.
7.Хайртаасаа хол байхдаа тэсэлгүй хийдэг үйлдэл?
а. Facebook лүү нь орж зургийг нь үзэх.
б. Зүгээр л мэндлэхийн тулд утас руу нь залгах.
в. Бие биенээ тэврэхэд төрдөг байсан мэдрэмжээ санагалзах.
А хариулт олон бол-Та харааны тал дээр илүү мэдрэмтгий.
Та ихэвчлэн нүдээрээ дурладаг. Ямар ч юмны харагдах байдлыг илүүд үзэх гээд байдаг талтай. Мөн бусдын нүдэнд ямар харагдаж байгаа талаараа үргэлж санаа тавьдаг. Хайртынхаа нүд рүү ширтэлцэх дуртай, мөн хүний нүд рүү харж ярьдаг. Учир нь таны сэтгэлийг үгнээс илүү дотночилсон харц хөдөлгөдөг. Тиймээс хэн нэгэнд таалагдъя гэвэл өөрийнхөө харцаар санаа бодлоо илэрхийлэх хэрэгтэй.
Б хариулт олон бол-Та сонсголын тал дээр илүү мэдрэмтгий.
Та чихээрээ дурладаг. Аятайхан аялгуутай дуу ухаан санааг тань цэгцэлж, хүнээс сонссон сайхан үг танд урам өгдөг. Хүнтэй дотно харилцаа үүсгэхэд танд ярилцах их чухал. Та дуутай сексийг илүүд үзэж, чихэндээ хайрын үг шивнүүлэх дуртай нэгэн.
В хариулт олон бол-Та хүрэлцэхүйн тал дээр илүү мэдрэмтгий
Та их тачаангуй юм. Хайртыгаа илж таалан сэрлийг нь хөдөлгөх тал дээр таниас илүү хүн үгүй. Мөн та өөртөө таалагддаг, таатай санагдсан хүнийхээ мөр эсвэл гаранд нь хүрч ярих дуртай. Зөөлөн диван, сэвсгэр дэрэн дээр унтахыг илүүд үздэг. Мөн бүтэн биеийн иллэгэнд
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment